Хууль бус үйлдлийг зогсоосных нь төлөө Л.Болдыг харлуулахыг оролдов

  • 2021 оны 7 сарын 19

УИХ-ын гишүүн асан Л.Болд. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалыг эхлүүлсэн төлөөллийн нэг болох түүний нэр яалт ч үгүй Ардчилсан хувьсгалтай холбогддог. Тэрээр идэр залуугаасаа улс төрд орсон төдийгүй өнөөг хүртэл хэл аманд орж байгаагүй цөөхөн улс төрчдийн нэг. Гэтэл түүнийг Бельгид суух Элчин сайдаар томилогдох асуудал ярьж эхэлмэгц ямарч баримт нотолгоогүй гүтгэлгээр дахин харлуулахыг оролдож эхэлжээ. Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байхдаа Хойд Солонгост онгоцны сэлбэг зарсан гэж гүтгэсэн мэдээлэл гарсан байна. Харин энэ мэдээллийг сайтар нягтлахад тэрээр онгоцны сэлбэг зараагүй харин ингэхийг завдсан этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож, буруутнууд нь хуулийн хариуцлага хүлээлгэсэн аж. ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа энгийн гэмгүй иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгтээ ял эдлээд шоронгоос саяхан суллагдсан Б.Хурц нь 2017 онд УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Болдыг Хойд Солонгосоос 300 мянган доллар нэхэмжилж, хоёр хүний аминд хүрсэн талаар огт үндэслэлгүйгээр мэдээлэл гаргасан билээ. Энэ гүтгэлгийнх нь төлөө Л.Болд нэр төрөө сэргээлгэхээр түүнийг шүүхэд өгөхөд “Л.Болдтой холбоотой ямар ч бичиг Хойд Солонгосоос Монгол Улсын төрийн байгууллагуудад ирээгүйг” шүүх тогтоож, давах, хяналтын шатны шүүхээрээ баталсан нь тогтоогдсон. Тодруулбал шүүх Хойд Солонгосоос ирсэн гэгдэх бичгийн талаар АТГ-аас тодруулахад АТГ-ын дарга Х.Энхжаргал “Б.Хурц 2017 оны зургадугаар сард тодорхой нэр хаяггүй, дугтуйгүй бичиг өгсөн. БНАСАУ-аас Монголд суугаа Консултай АТГ-аас холбогдож энэ бичгийн талаар тодруулахад ямар ч мэдээлэлгүй байсан” гэсэн байна. Мөн тухайн үеийн Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж чуулганы хуралдаанд “Би тэр Хойд Солонгосоос 300 мянган доллар нэхэмжилж бичиг илгээсэн гэдгийг мэдэхгүй. Өчигдрөөс хойш Хууль зүйн яамныхаа нөхдүүдээр хаана ямар бичиг Хойд Солонгосоос ирснийг хайлгууллаа. Өмнө нь ирсэн юм биш биздээ гэдгийг хайлгалаа, прокурорт ч хандлаа. Тагнуултай ярилаа, Цагдаатай ярилаа. Ийм бичиг алга байна” гэж чуулганы хуралдааны үеэр онцлон хэлж байжээ. Мөн ЗХЖШ-ын даргаар томилогдохдоо дэслэгч генерал Д.Даваа “Ямар ч онгоцны мотор болон онгоц зарагдаагүй, тэрийг би баталгаатай хэлж чадна” хэмээн УИХ-ын чуулганд хариуцлагатайгээр мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()