Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ

  • 2021 оны 6 сарын 11

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан Цэргийн дээд цол олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Довчинсүрэнгийн Ганзоригт Дэслэгч генерал цолыг,

Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, Бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэмд Хошууч генерал цолыг,

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамбад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.

Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар зарлигаар цолоо хасуулсан Чимэддоржийн Амарболдын Хошууч генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сэргээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()