Ц.ТУВААН: ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООСОН Ч ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

  • 2021 оны 5 сарын 12

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төв талбайд өлсгөлөн зарласнаас хойш долоо хоноод байсан юм.

Харин өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан.

Тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

Ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь хурлаа зохион байгуулж, тодорхой шийдвэр хүрч, танилцуулсан нь УИХ дахь Ажлын хэсэг өлсгөлөнгөө татан буулгахад нөлөөлжээ.

Энэ тухай Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан Өнгөрсөн долоон хоногт бүгд нэгдсэн шийдвэрт хүрч, өөрсдийн улс төрийн ажиллагаагаа явууллаа. Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь маш ноцтой. Энэ бол нэг намын дарангуйлал тогтсон хэрэг. Гэвч одоо нэг намын дарангуйлал аль хэдий нь тогтсон байсныг ойлгож авлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд албан ёсоор өлсгөлөнгөө татан буулгаж байна. Өлсгөлөнгөө зогсоосон ч бид тэмцлээ зогсоохгүй”гэлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()