Х.БАТТУЛГА БА ХУВЬСГАЛ

  • 2021 оны 4 сарын 30

Ерөнхийлөгч яг юуны төлөө Ерөнхийлөгч болсон юм бол оо?!
Асуултын хариултаа удалгүй олов. Тэр Ерөнхийлөгчийн аппарат, төсөв зэрэгт ямар ч ач холбогдол өгсөнгүй. Төрийн аппаратаас гадна группүүд зохион байгуулж, нэг хэсгийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороо урагшлуулах, нөгөө хэсгийг төмөр замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх, бас нэг хэсгийг Дарханы түүхий эд боловсруулах үйлдвэрийг цогцолборыг шуурхайлуулахаар ажиллаж эхлэв. Засгийн газартай ч чухам л үүний төлөө ажиллаж эхэллээ. Яг л Засгийн газар шиг ажиллаж эхэлсэн. Засгийн гишүүдийг урьж энэ бодлогоо нэрбүрчлэн тайлбарлаж, дагуулан явж газар дээр нь үзүүлж байв. “Танай Засгийн газар хий, бид ийм юм хийчихлээ гээд авторыг нь ав. Хийж чадвал ярлыкыг нь наагаад сонгуульд ор л доо. Надад нэр төр нь огт хэрэггүй...” тэр ингэж хэлж, бас хийж байв. Засгийн газрын удаан оршин тогтнох, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намаа дахин ялуулах амбиц, гишүүдийн дахин сонгогдох хүсэлтэй нь уяж энэ ажлын ард гарахыг хүсэв.
Түүний итгэл үнэмшил бол энэ гурвыг л хийчихсэн байхад монголчуудын аж амьдрал өөдөө татагдаад ирнэ, улстөржиж цэцэрхэж суух шаардлагагүй болно. Тэр ярианд дургүй, бас ярих дургүй. Мөн чанар нь ийм.
Монголд юу байна, мал байна. Малын гаралтай түүхий эдээ боловсруулаад дэлхийн том брэнд үйлдвэрүүдийн өчүүхэн нэг дамжлагатай холбочихно, малчдын асуудал 100 хувь шийдэгдэнэ. Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсээ Сайншандад ядаж анхан шатны боловсруулалт хийж хэд дахин өндөр үнэтэй зарчихна, түүнийгээ төмөр замаараа зөөнө. Төмөр замтай болчихвол түүхий эдээ зөвхөн Хятадад биш дэлхийд өөрсдөө гаргана. Ингээд л гуравхан сая монголчууд гар газар, хөл хөсөр амар сайхан жаргах болно. Тэр ингэж харж байв. Байв ч гэж байгаа. Өөрийнхөө улстөрд явсны түүхэн үүргээ ч ингэж л яв цав томъёолсон хүн.
УИХ-ын гишүүн байхдаа өрөөндөө дуудаж ирээд энэ төлөвлөгөөгөө нэгэнтээ ярьж, нимгэн гурван хавтас өгч билээ. Тэр нь дээрх хөтөлбөрүүдийн товчоон. Юм уншдаггүй хүмүүст зориулаад товчилж, бараг л комик байдлаар бэлтгэсэн хувилбар. УИХ-ын бүх гишүүнд өгөхөөр овоолгоотой хураачихсан байснаасаа нэгийг өгсөн нь тэр. “Яаж энэ бүхнийг хийх юм бэ гэдгийг мэдмээр, дэлгэрүүлж уншмаар байвал дэлгэрэнгүй хувилбар нь тэр байна” гээд бас зузаан бор хавтасны овоолго харуулав. Хэрэв дижиталаар уншвал май гээд бас флаш өгөнгөө бүх гишүүдийн мэйл хаягаар явуулснаа хэлэв. Түүний бэлтгэсэн “цаасан овоолго”-ыг гишүүдийн хэд нь уншсаныг би мэдэхгүй.
Тиймээс Ерөнхийлөгч яг л засгийн газар шиг ажилласан. Тэр үүнийхээ төлөө л У.Хүрэлсүхэд эргэлзээгүй итгэсэн юм. “Та улстөрийн өрсөлдөгчөө өөрөө бойжуулан дэмжиж байна даа. Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэсэн үгийг сонсохгүйгээр барахгүй бүр унтууцаж байлаа. Гэсэн ч Хүрэлсүхийг шүүмжилсэн байр сууриа олон нийтэд илэрхийлсээр байхад минь юм хэлэхгүй боловч, хааяахан түүнтэй хамтран ажиллаж байгаа, түүнийг шүүмжлэх биш харин ч сайн талыг нь харж ажлаа урагш явуулах шаардлагаа битүү хатуухан илэрхийлнэ.
Тийм ээ, Ерөнхийлөгч хувьсгалын төлөө биш бүтээн байгуулахын төлөө байлаа. Гэвч систем бол хэнийг ч юу ч хийлгэдэггүй байхаар зохион бүтээгдсэн гэдгийг тэр олж харахыг хүсээгүй. Энэ бол түүний эхний алдаа. Тэр бурхан биш, бас л алдаатай хувь хүн. Ерөнхийлөгчийн хоёр дахь алдаа эхний алдаанаас урган гарч байна. Тэр Ерөнхийлөгч болоод энэ л ажлаа хийчихнэ, дуусгачихна гэж итгэж байлаа. Үүний тулд ч Ерөнхийлөгч болсон. Тэр У.Хүрэлсүхэд дэндүү их итгэсэн, тэдний тохироо жинхэнэ эрчүүдийн хэлснээсээ буцдаггүй бат чанга яриа гэж найдсан. Түүний энэ алдаанаас гурав дахь алдаа нь урган гарч тэр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намын санаачилсан, дэмжиж гуйсан бүхнийг дэмжсэний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байлаа. Түүний зорилго хувьсгал биш бүтээн байгуулалт тул тэр үүнийг ч бас нэг их тоолгүй гарын үсэг зурж баталгаажууллаа. Үүнийг У.Хүрэлсүхэд итгэсэн итгэл гэж уншвал зохино. Цаана нь дахин сонгогдвол энэ бүхнээ У.Хүрэлсүхтэйгээ хамтраад дуусгачихна гэсэн итгэл л яваад байгаа юм шүү дээ. Нэгдмэл хүчтэй, командаар хөдөлдөг, зохион байгуулалт, удирдлага бүх зүйл нь нэгдмэл, харьцангуй нэг хүн шиг хөдөлдөг МАН л энэ ажлыг явуулах юм байна гэж итгээд шуударсных шүү дээ.
Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордыг хятадуудаас авах ажлыг зохион байгуулав. Мөн л “Надад нэр төр нь хамаагүй, та нар ав. Гагцхүү мөнгөөр нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх л ёстой! Би энэ амлалтаа л биелүүлнэ. Бусад нь та нарынх” Ёсоор болов. Ерөнхийлөгчийн зохион байгуулсан ажил дээр Г.Занданшатар, У.Хүрэлсүх бүжиглэв. Харин шүүгчидтэй хариуцлага тооцож, шүүгчдийн бугшсан үүрэнд агаар оруулах нь Ерөнхийлөгчийн ажил. Тэр үүргээ гүйцэтгэв. Шүүгчдийн хахуулийн ертөнц захаасаа бужигнав. Амиа хүртэл хорлов. Гадагшаа гарч зугтав. Бурхан минь, ийм өдөр бас ирдэг байжээ. Бурхан минь, хэрэв Х.Баттулга сонгогдоогүй бол ийм зүйл болох байсан уу даа...
Болж байна, болж байна, хувьсгал нэг алхам урагшилж байна.
Оюутолгойн гэрээг улам алдагдалд оруулсан Дубайн гэрээг байгуулсан нөхдүүдээс шоронд хийж, зарим нь гадагшаа зугтав. Болж байна, хувьсгал бас нэг алхам урагшилж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авав. Ер нь л салхины үзүүр эргэж байв.
Ноён уулын ужгирч сунжирсан тэмцэл эцэслэгдэв. Болж байна шүү!
Тийм ээ, тэр үндэсний үзэлтэн. Харин намайг хэд хэдэн удаа орж “Ноён уулыг нэгмөсөн дархан цаазтай болгож, дархалчихмаар байна. За, ингээд л Ноён уулын тэмцэл нэгмөсөн дуусна. Нэг ажлын ард бүтэн гарна шүү дээ” гэхэд чимээгүй байсаар. Дотроо нэг л юм бодоод байгаа шинжтэй. Ноён уулын тэмцлийг дэмжиж ялуулсан хэр нь ээ үүн дээр хойрго байхад нь гайхсаар байв. Гэтэл... Мөнөөх л “Засгийн газар, УИХ хийг, нэр төр нь надад биш У.Хүрэлсүхэд очиг. Миний хувьд дээрх гурван төсөл ажил хэрэг болох нь чухал!” Ийм л шалтгаанаар Ноён уулын зарлигийг гаргаагүй юм билээ л. Харин У.Хүрэлсүх нь түүнийг хийхгүй, яагаад гэвэл Гацууртыг ухсан Чинбатуудын охид Монгол Улсын Засгийн газарт байгаа. Тиймээс Ерөнхийлөгч одоо үүнийгээ өөрөө хийх биз ээ.
Тэр маш том итгэсэн, бас маш том алдсан. Гэхдээ хүн танилгүй алдсан. Гэтэл сүүлийн 30 жилийн улстөр бол зөвхөн хуйвалдсан, тэгээд хулхидсан л түүх байв. Гэхдээ тухайн тохиолдолд итгэхээс өөр сонголт байдаггүй. Өөр яах юм? Бод л доо, өөр яах юм бэ?!
Харин одоо... Ерөнхийлөгч бүтээн байгуулах нөхцлөө олж авахын тулд системийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Одоо би шалчигнаж гоё үгээр тогломооргүй байна. Зүгээр л хувьсгал хэрэгтэй! Үүний төлөө надтай нэгдэх, эсвэл намайг ашиглах нэгэн гарвал дуртайяа ашиглуулна. Тиймээс би хувьсгалын талын хүн. Бас үүний төлөө би Х.Баттулгын талын хүн мөн.
Та арай одоо болтол хэний ч тал биш байгаа юм биш биз?! Өөрийгөө хэний тал вэ, юуны тал вэ гэдгээ өдий болтол тодорхойлоогүй байгаа юм биш биз?!

Энэ новшийн улстөрийг нь юу ч ойлгодоггүй, мэддэггүй байсан ч болоосой. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч байхгүй юу! Гэвч одоо яая гэхэв дээ.Асуултын хариултаа удалгүй олов. Тэр Ерөнхийлөгчийн аппарат, төсөв зэрэгт ямар ч ач холбогдол өгсөнгүй. Төрийн аппаратаас гадна группүүд зохион байгуулж, нэг хэсгийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороо урагшлуулах, нөгөө хэсгийг төмөр замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх, бас нэг хэсгийг Дарханы түүхий эд боловсруулах үйлдвэрийг цогцолборыг шуурхайлуулахаар ажиллаж эхлэв. Засгийн газартай ч чухам л үүний төлөө ажиллаж эхэллээ. Яг л Засгийн газар шиг ажиллаж эхэлсэн. Засгийн гишүүдийг урьж энэ бодлогоо нэрбүрчлэн тайлбарлаж, дагуулан явж газар дээр нь үзүүлж байв. “Танай Засгийн газар хий, бид ийм юм хийчихлээ гээд авторыг нь ав. Хийж чадвал ярлыкыг нь наагаад сонгуульд ор л доо. Надад нэр төр нь огт хэрэггүй...” тэр ингэж хэлж, бас хийж байв. Засгийн газрын удаан оршин тогтнох, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намаа дахин ялуулах амбиц, гишүүдийн дахин сонгогдох хүсэлтэй нь уяж энэ ажлын ард гарахыг хүсэв.
Түүний итгэл үнэмшил бол энэ гурвыг л хийчихсэн байхад монголчуудын аж амьдрал өөдөө татагдаад ирнэ, улстөржиж цэцэрхэж суух шаардлагагүй болно. Тэр ярианд дургүй, бас ярих дургүй. Мөн чанар нь ийм.
Монголд юу байна, мал байна. Малын гаралтай түүхий эдээ боловсруулаад дэлхийн том брэнд үйлдвэрүүдийн өчүүхэн нэг дамжлагатай холбочихно, малчдын асуудал 100 хувь шийдэгдэнэ. Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсээ Сайншандад ядаж анхан шатны боловсруулалт хийж хэд дахин өндөр үнэтэй зарчихна, түүнийгээ төмөр замаараа зөөнө. Төмөр замтай болчихвол түүхий эдээ зөвхөн Хятадад биш дэлхийд өөрсдөө гаргана. Ингээд л гуравхан сая монголчууд гар газар, хөл хөсөр амар сайхан жаргах болно. Тэр ингэж харж байв. Байв ч гэж байгаа. Өөрийнхөө улстөрд явсны түүхэн үүргээ ч ингэж л яв цав томъёолсон хүн.
УИХ-ын гишүүн байхдаа өрөөндөө дуудаж ирээд энэ төлөвлөгөөгөө нэгэнтээ ярьж, нимгэн гурван хавтас өгч билээ. Тэр нь дээрх хөтөлбөрүүдийн товчоон. Юм уншдаггүй хүмүүст зориулаад товчилж, бараг л комик байдлаар бэлтгэсэн хувилбар. УИХ-ын бүх гишүүнд өгөхөөр овоолгоотой хураачихсан байснаасаа нэгийг өгсөн нь тэр. “Яаж энэ бүхнийг хийх юм бэ гэдгийг мэдмээр, дэлгэрүүлж уншмаар байвал дэлгэрэнгүй хувилбар нь тэр байна” гээд бас зузаан бор хавтасны овоолго харуулав. Хэрэв дижиталаар уншвал май гээд бас флаш өгөнгөө бүх гишүүдийн мэйл хаягаар явуулснаа хэлэв. Түүний бэлтгэсэн “цаасан овоолго”-ыг гишүүдийн хэд нь уншсаныг би мэдэхгүй.
Тиймээс Ерөнхийлөгч яг л засгийн газар шиг ажилласан. Тэр үүнийхээ төлөө л У.Хүрэлсүхэд эргэлзээгүй итгэсэн юм. “Та улстөрийн өрсөлдөгчөө өөрөө бойжуулан дэмжиж байна даа. Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэсэн үгийг сонсохгүйгээр барахгүй бүр унтууцаж байлаа. Гэсэн ч Хүрэлсүхийг шүүмжилсэн байр сууриа олон нийтэд илэрхийлсээр байхад минь юм хэлэхгүй боловч, хааяахан түүнтэй хамтран ажиллаж байгаа, түүнийг шүүмжлэх биш харин ч сайн талыг нь харж ажлаа урагш явуулах шаардлагаа битүү хатуухан илэрхийлнэ.
Тийм ээ, Ерөнхийлөгч хувьсгалын төлөө биш бүтээн байгуулахын төлөө байлаа. Гэвч систем бол хэнийг ч юу ч хийлгэдэггүй байхаар зохион бүтээгдсэн гэдгийг тэр олж харахыг хүсээгүй. Энэ бол түүний эхний алдаа. Тэр бурхан биш, бас л алдаатай хувь хүн. Ерөнхийлөгчийн хоёр дахь алдаа эхний алдаанаас урган гарч байна. Тэр Ерөнхийлөгч болоод энэ л ажлаа хийчихнэ, дуусгачихна гэж итгэж байлаа. Үүний тулд ч Ерөнхийлөгч болсон. Тэр У.Хүрэлсүхэд дэндүү их итгэсэн, тэдний тохироо жинхэнэ эрчүүдийн хэлснээсээ буцдаггүй бат чанга яриа гэж найдсан. Түүний энэ алдаанаас гурав дахь алдаа нь урган гарч тэр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намын санаачилсан, дэмжиж гуйсан бүхнийг дэмжсэний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байлаа. Түүний зорилго хувьсгал биш бүтээн байгуулалт тул тэр үүнийг ч бас нэг их тоолгүй гарын үсэг зурж баталгаажууллаа. Үүнийг У.Хүрэлсүхэд итгэсэн итгэл гэж уншвал зохино. Цаана нь дахин сонгогдвол энэ бүхнээ У.Хүрэлсүхтэйгээ хамтраад дуусгачихна гэсэн итгэл л яваад байгаа юм шүү дээ. Нэгдмэл хүчтэй, командаар хөдөлдөг, зохион байгуулалт, удирдлага бүх зүйл нь нэгдмэл, харьцангуй нэг хүн шиг хөдөлдөг МАН л энэ ажлыг явуулах юм байна гэж итгээд шуударсных шүү дээ.
Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордыг хятадуудаас авах ажлыг зохион байгуулав. Мөн л “Надад нэр төр нь хамаагүй, та нар ав. Гагцхүү мөнгөөр нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх л ёстой! Би энэ амлалтаа л биелүүлнэ. Бусад нь та нарынх” Ёсоор болов. Ерөнхийлөгчийн зохион байгуулсан ажил дээр Г.Занданшатар, У.Хүрэлсүх бүжиглэв. Харин шүүгчидтэй хариуцлага тооцож, шүүгчдийн бугшсан үүрэнд агаар оруулах нь Ерөнхийлөгчийн ажил. Тэр үүргээ гүйцэтгэв. Шүүгчдийн хахуулийн ертөнц захаасаа бужигнав. Амиа хүртэл хорлов. Гадагшаа гарч зугтав. Бурхан минь, ийм өдөр бас ирдэг байжээ. Бурхан минь, хэрэв Х.Баттулга сонгогдоогүй бол ийм зүйл болох байсан уу даа...
Болж байна, болж байна, хувьсгал нэг алхам урагшилж байна.
Оюутолгойн гэрээг улам алдагдалд оруулсан Дубайн гэрээг байгуулсан нөхдүүдээс шоронд хийж, зарим нь гадагшаа зугтав. Болж байна, хувьсгал бас нэг алхам урагшилж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авав. Ер нь л салхины үзүүр эргэж байв.
Ноён уулын ужгирч сунжирсан тэмцэл эцэслэгдэв. Болж байна шүү!
Тийм ээ, тэр үндэсний үзэлтэн. Харин намайг хэд хэдэн удаа орж “Ноён уулыг нэгмөсөн дархан цаазтай болгож, дархалчихмаар байна. За, ингээд л Ноён уулын тэмцэл нэгмөсөн дуусна. Нэг ажлын ард бүтэн гарна шүү дээ” гэхэд чимээгүй байсаар. Дотроо нэг л юм бодоод байгаа шинжтэй. Ноён уулын тэмцлийг дэмжиж ялуулсан хэр нь ээ үүн дээр хойрго байхад нь гайхсаар байв. Гэтэл... Мөнөөх л “Засгийн газар, УИХ хийг, нэр төр нь надад биш У.Хүрэлсүхэд очиг. Миний хувьд дээрх гурван төсөл ажил хэрэг болох нь чухал!” Ийм л шалтгаанаар Ноён уулын зарлигийг гаргаагүй юм билээ л. Харин У.Хүрэлсүх нь түүнийг хийхгүй, яагаад гэвэл Гацууртыг ухсан Чинбатуудын охид Монгол Улсын Засгийн газарт байгаа. Тиймээс Ерөнхийлөгч одоо үүнийгээ өөрөө хийх биз ээ.
Тэр маш том итгэсэн, бас маш том алдсан. Гэхдээ хүн танилгүй алдсан. Гэтэл сүүлийн 30 жилийн улстөр бол зөвхөн хуйвалдсан, тэгээд хулхидсан л түүх байв. Гэхдээ тухайн тохиолдолд итгэхээс өөр сонголт байдаггүй. Өөр яах юм? Бод л доо, өөр яах юм бэ?!
Харин одоо... Ерөнхийлөгч бүтээн байгуулах нөхцлөө олж авахын тулд системийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Одоо би шалчигнаж гоё үгээр тогломооргүй байна. Зүгээр л хувьсгал хэрэгтэй! Үүний төлөө надтай нэгдэх, эсвэл намайг ашиглах нэгэн гарвал дуртайяа ашиглуулна. Тиймээс би хувьсгалын талын хүн. Бас үүний төлөө би Х.Баттулгын талын хүн мөн.
Та арай одоо болтол хэний ч тал биш байгаа юм биш биз?! Өөрийгөө хэний тал вэ, юуны тал вэ гэдгээ өдий болтол тодорхойлоогүй байгаа юм биш биз?!
Энэ новшийн улстөрийг нь юу ч ойлгодоггүй, мэддэггүй байсан ч болоосой. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч байхгүй юу! Гэвч одоо яая гэхэв дээ.

Гантөмөрийн Уянга

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()