УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: ОНЦЛОХ ДҮГНЭЛТ, Босоо С. Ганбаад Олон Түмний Талархаад Байгаа Шалтгаан Олдлоо...

  • 2021 оны 4 сарын 30

С.Ганбаатарыг АН-д элссэнд нь Монголчуудын олонх нь талархаж байгаа нь тодорхой байна!

Үүнд ямар Шалтгаан нь байна вэ?

Энэ нь Олон түмэн Төр, олон нийтийн өмчөөс хулгайлсан, бусдад тийм боломжийг олгосон, ийм олигархиудын эсрэг ганц ч үг хэлж чаддаггүй мөртлөө,эсрэгээр ил далдаар өмгөөлдөг улстөрчдийг, тийм Ардчилагчдыг бүүр тоохоо байсаныг тод томруунаар харуулж байна.

Энэ байдал нь Ардчилсан хувьсгалын анхдагч,манлайлагч асан С.Зоригийн эхлээд эх орныхоо эрх ашгийг дараа нь намынхаа, сүүлд нь хувийнхаа эрх ашгийг тавь гэж хэлсэн сургаалтай утга, агаар нэг байгаа нь ойлгомжтой байх. Дээр нь тэрээр Монгол хүний саруул ухаанд итгэ гэж хэлсэн нь бүүр гайхамшигтай. Гэтэл сайн үүл хэргийг хамт эхлүүлж байсан нөхдүүд нь нам хэмээх нэг ТББ-ын тамга, тэмдэгээр увайгүй, улмаар ардчилалын түүхэнд хараар тэмдэглэгдэх улс төрийн тоглоомоор тоглосоор байгаад нь нам бус энгийн иргэд ч гэсэн зэвүүцсээр байна.Мэргэдийн Хэлсэн үгийг нь ашигладаг мөртлөө, үйлдэл нь эсрэг байдаг хүмүүсийг морь унасан толгойгүй хүнтэй адилтгадаг ёсон байдаг.

Яг энэ ээдрээтэй цаг үед оюун ухаант,ухамсарт хүн төрөлхтөн үхэх, сэхэхийн төлөө тэмцэж байгаа энэ үед манай улстөрчид өөрсдөдөө дүгнэлт хийвэл зүгээр байх.Хэрэв аливаа нийгэмд Хуульт ёс , улмаар шудрага ёс байхгүй бол эв нэгдэл гэж яриад хэрэггүй, Шинжлэх ухаан, түүнд суурилсан бодлого байхгүй бол хөгжил гэж байдаггүй гэдэг нь аль 19-р зуунд нотлогдсоныг манай улс төрчид мэдрээгүй яваа бололтой. Харин иргэд, сонгогчид Хойд солонгосоос ялгаатай нээлттэй нийгмийн буянд хэрсүү болж коммунист арга барилаар төрөөс зохион байгуулалтай явуулж байгаа суртачилал( пропоганда)-ын нарийн учир, хор хөнөөлийг ойлгох болсон нь бахархууштаай.

Босоо С.Ганбаатарыг популист гэж олигархиуд( төрөөс төрсөн тэрбумтнууд)-ын зүгээс муучилдаг. Тийм ч байж магадгүй, гэхдээ мэдэхгүй...Монголчуудын саруул ухаанд итгэх нь зүйд нийцнэ.

Популист гэдгийг ямар нэгэн сэдэв л олдвол өөрөөсөө илүү нэр хүндтэй хэн нэгэн улстөрчдийг утга учиргүй муулж нэр хүндээ өсгөдөг улстөрчийг хэлнэ хэмээн тодорхойлжээ.

Гэтэл Босоо Ганбаа тийм биш гэдэг нь ойлгомжтой болов уу.

Тэр улс төрд орсон цагаасаа эхлэн Оюутолгой гэсэн ганцхан сэдвээр л ярьсан, энэ төслийг МУ-сад арай илүү ашигтай болгох талаар л тэмцсэн ирсэн гэж ойлгодог.Үнэний ортой болов уу?

Энэ сэдэв нь зөв байжээ гэдэг нь хэнд ч цаг хугацааны эрхээройлгомжтой болж байх шиг байна. Энэ төсөл буруугаар эхэлсэн анхны шижүүр нь 2007 оны АМТХуулийн “баялагийн эзэн ард түмэн( төр засаг) стратегийн ордыг ашиглах компанид хувь эзэмшихдээ уг %-г эргүүлэн худалдаж авна” гэсэн заалт, мөн батлагдсаныхаа дараа засвар орсон үйл явдалтай холбоотой байж магадгүй... үгүй ч байж магадгүй.Лав л Герман улсын олон улсад нэртэй эрдэмтэн “энэ гэрээ бол энэ зуунд байгаагүй луйврын гэрээ, Монголын төр засаг , ард түмэн ашигт малтмалын эзэн”гэдгээ ойлгодоггүй нь хачирхалтай хэмээн дүгнэсэн байдаг.ОТорд нь зэсийн хүдэр дэх зэсийн агууламж, алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх баялагтай орд билээ. Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш 10 жилийн дараа буюу яг одоогоос 30 жилийн дараа ногдол ашиг тавьж эхлэх,тэр үед 34 %-н хувьцаа эзэмшигч МУЗГ 22.4 тэрбум$-н өртэй байхаар тооцоо гарчээ. Монгол улсын энгийн иргэн,хэн ч гэсэн энэ төслийг явуулахын эсрэг байгаагүй бөгөөд, уг төслийг зогсоох бодолтой хүн бараг байхгүй гэж бодож байна. Хэн буруутай гэвэл хөрөнгө оруулагч гэхээсээ илүүтэйгээр үе үеийн МУЗГазрыг төлөөлж байсан хүмүүс буруутай.Хариуцлагын байгаа олохгүй харилцагч бол зүгээр л зууш гэдэг үг бий.Гэвч эрх баригч нам нь одоогоор учраа олохгүй мэдэн будилсан байдалтай, уг нь хариуцлага тооцох улс төрчид нь намынхан нь тогоон дотор байхад, нөгөө айхтар хуульт ёс, шудрага ёс, ардчилал ярьдаг АН-н зарим хэсэг нь баруун төвийн үзэл гэгчийг хий хоосон ярьсаар...шудрага ёс,хуулийн засаглалаас илүү үнэ, цэнэтэй улстөрийн үзэл баримтлал гэж байх учиргүй бөгөөд,байвал тэр орон дампуурах нь ойлгомжтой.Ийм үлгэрт саруул ухаантай монголчууд итгэхгүй...Энэ ертөнц дээр

Монголчууд бүгдээрээ эрх чөлөөтэй байхын тулд хуульт ёсны өмнө бүгд тэгш эрх үүрэгтэй, хариуцлагатай боол мэт байж хөгжихөөс өөр гарц байхгүй бололтой.

Монголчуудын олонх нь Босоо Ганбаад талархаад байгаа шалтгаан нь энэ 30 жилийн хугацаанд бие даасан үзэл бодолтой болж төлөвшсөн АН-н гишүүд, дэмжигчид, эрх баригч намын хойч үеийнхээ ирээдүйд ардчилал,хуульт ёс, шудрага ёс юунаас ч илүү чухал гэдгийг мэдэрсэн ухаалаг гишүүд, иргэдийн үзэл бодолтой холбоотой байхаа.

Нөгөө талаас Босоо Ганбааг олон түмэн хүн чанартай гэж үздэг нь хэвээр, ийм иргэдийн тоо нэмэгдсээр байна. Бас “Хүмүүний хамгийн том албан тушаал нь хүн чанартай байх явдал” гэсэн үг бий. Бодууштай л юм.Нэг өдрийн өмнө хийсэн түүний алхам нь эрх мэдлээр хүчирхийлэн дээрэлхэж заримыг нь барьцаалах хутган үймүүлэх арга замаар хуульт ёсыг уландаа гишгэн өрсөлдөгчөө зайлуулахаар зодож байгаа Эрх баригч талд биш ,зодуулж байгаа АН-ыг дэмжихээр ирсэн нь онцлох сайн үйлдэл байлаа гэж хэлэх нь шудрага юм.

Энэ нь Хэний зүрх олны төлөө цохилно, тэр бол жинхэнэ улс төрч гэдгийг нотлох шиг боллоо...

Монгол улс яг одоо албан бусаар нэг намын тогтолцоонд шилжиж нэг даргатай болж байна. Ганц үлдсэн Шүүх засаглалын хараат бус байдал алдагдахад хүрч байна.Бодит жишээ нь МҮОНТ юм. Энэ байгуулагын Удирдах зөвлөл” УЗ гэх”-ийг сонгохдоо нөгөө “монгол хүний эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй”гэдэг МАА-д хэрэглэгддэг дадлаар УИХ,ЗГ, Ерөнхийлөгч адил тэнцүү тоогоор хүмүүсийг нэр дэвшүүлэхээр хуульчилсан. Гэтэл УИХ-н сонгуулиар ихэнхдээ аль нэг нам нь УИХ-д олонхи болж ЗГ-ыг бүрдүүлнэ. Ингээд УИХ-д олонхи болсон нам нь МҮОНТ-н УЗ-н гишүүдийн 66 буюу түүнээс дээш %-г бүрдүүлж захирлыг нь солино... тгд л томилсон гар хөлөөрөө тархи угаалт хийх ажлаа хийлгэж эхлэнэ... 4 хүрэхгүй жилийн циклтэй тогтворгүй үйл ажиллагаа...Яг энэ загвар ҮХЦэц дээр хэрэгжсэнээр ҮХЦ нь ҮХ-д нэг ч үг байхгүй өмнөх болон ард түмний олонхиос сонгогдон одоо эрх үүргээ хэрэгжүүлж байгаа ерөнхийлөгчидийн талаар Эрх баригч намын захиалгаар маргаан үүсгэж ҮХ-г балмадаар зөрчин,Монгол улсын иргэдийн төрийн түшээдээ чөлөөт сонгуулиар сонгох, сонгогдох эрхэнд нь балмадаар халдав.Мөн Төрийн өмчид компани дээр энэ загвар давтагдаж авилгалын үүр уурхай болсоор байна.Тэгвэл Шүүхийн тухай багц хуулин дээр дахиад энэ загварыг хэрэгжүүлэх хуулийг УИХ-н олонх баталсан бололтой,эдгээр хууль нь ҮХЦ дээр байх шиг байна. Гайхалтай нь Шүүхийн шинэчлэлийг МАН-н урдаа барьдаг хуульч залуус хийгээд байна гэсэн чинь юу болчихвоо... Одоо энийгээ засахгүй бол ардчилалын буянд боловсрол эзэмшсэн эх орноо гэсэн сэтгэлтэй нийт залуусын нэр хүнд унах болно... Эднийг санамсаргүй алдаа гаргалаа гэж ойлгож болох боловч...Хэрэв энэ алдаагаа засахгүй бол УИХ дахь хулгайч олиргархиудын гар хөл гэж үзэхээс өөр арга алга болж байна.

Бас нэг сонин үзэгдэл АТГ-ын гол удирдлагыг Эрх баригч намын гишүүдээс бүрдсэн ЗГ-с нэр дэвшүүлж УИХ батлах болсон гэх. Арай үгүй байлгүй дээ. Парламентийн засаглалтай оронд баялаг хувиарлах шийдвэрийг УИХ гаргаж, хэрэгжүүлэхийг нь ЗГ хийдэг. Гэтэл ЗГ-н тэргүүн ЕСайд нь АТГ-н гол удирдлагыг нэр дэвшүүлнэ гэж байж болох уу. “Ёстой нөгөө Чононд Хонь Хадгалуулна”гэдэг болно байхаа.Тэгээд АТГ нь яаж шударгаар ажиллах вэ? Сайн засаглалын гол бүтэц болох иргэд, сонгогчдын өмнөөс эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьдаг цөөнхийг хянах уу, эсхүл эрх баригчдын дарамтанд байхыг байнгын эсэргүүцдэг шудрага баялаг бүтээгчид, иргэдийг өнөөгийнх шигээ ил далдаар байнга дарамтлах уу. Нөгөө шүүх засаглал, хууль сахиулах байгуулагын бие даасан, хараат бус байдлыг хангана, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгана гэсэн сонгуулийн амлалт яасан бэ?Эндээс эрх баригч энэ намын залуус жинхэнэ шинэчлэгчид мөн эсэх нь тодорхойгүй болчихлоо... Явж байгаад хуульчийн хувьд хоцрогдож яваа ч гэсэн хүн чанартай,ард түмнээ гэсэн сэтгэлтэй Д.Лүндээжанцан,

Ц. Нямдорж нар нь энэ залуусаасаа дээр болж таарч байна...

Өнгөрсөн 30 жилийн түүхэнд Монголын ард түмний сонголт, түүнчлэн олон сайхан хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үнэ цэнээр бий болсон ардчилсан төр, засгийн тогтолцоог ингэж сүйрүүлж боломгүй байна.Мэдэхгүй бол туршлага судлах, бүүр болохгүй бол зүгээр байж байхад бас болно...

Энэ зуунд хуулийн засаглалгүй Монгол улс байхыг ард түмэн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой...

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()