Герт Ванден Босше: Коронавирус мутацид орж, аюултай омог дэлгэрвэл вакцин хийлгэсэн хүмүүс хийлгээгүй хүмүүсээс илүү эрсдэлд орно

  • 2021 оны 4 сарын 16

Яагаад гэж үү? Шүүмжилж хүлээж авахаасаа өмнө доорх үндэслэлийг уншаарай. Бельги гаралтай мал эмнэлгийн ухааны доктор, вирологич Герт Ванден Босше Ковид-19 цар тахлын дархлаажуулалттай холбоотой нийтлэл бичжээ.

Тэрбээр одоогоор хэрэглээнд нэвтрүүлээд буй вакцинуудаар дэлхий даяар дархлаажуулалт хийж буйг дэмжихгүй байгаа бөгөөд коронавирусын эсрэг шинэ төрлийн вакцин гарган авах ёстой гэж үзэж байгаа юм.

Тодруулбал, Ковид-19 цар тахлын вакцин нь коронавирус хүний эрүүл мэндэд маш аюултай хэлбэрээр мутацид орох боломжийг нээж байна гэжээ.

Түүний нийтлэлийн агуулгыг хялбарчлан тоймловол:

  • Эсрэг бие нь хүний биед орж ирсэн нян, халдвар, вирусын эсрэг үүсдэг өвөрмөц уураг юм. Доктор Герт Ванден Босше үүнийг “тусгай бус эсрэг бие” гэж ерөнхийлөн нэрлэж буй бөгөөд тухайн халдварын эсрэг буюу түүнд зориулан үүссэн учраас түүнийг дарангуйлах чадвартай гэжээ.
  • Харин коронавирусын вакцин хийлгэснээр зөвхөн коронавирусын эсрэг бие хүний биед үүсэх юм. Доктор Герт Ванден Босше үүнийг “тусгай эсрэг бие” хэмээн нэрлэж байна.
  • Улмаар коронавирусээс хамгаалах “тусгай эсрэг бие” нь хүний бие дэх “тусгай бус эсрэг бие”-ийг дарангуйлдаг байна.
  • Ингэснээр хэрвээ коронавирусын мутацид орсон шинэ омог хүний биед нэвтэрсэн тохиолдолд зөвхөн коронавирусээс хамгаалах үүрэгтэй “тусгай эсрэг бие” нь үүнээс хамгаалж чадахгүй бөгөөд “тусгай эсрэг бие”-д дарангуйлуулсан “тусгай бус эсрэг бие” нь мөн үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрнэ гэжээ.
  • Ийнхүү коронавирусын вакцин хийлгэнэ гэдэг нь дархлааны системийг бүхэлд нь дарангуйлж, коронавирусээс бусад бүх төрлийн вирус, нян, халдварын өмнө хүний биеийн байгалийн дархлааг сулруулж байна гэж тэрбээр тайлбарлаж байна.
  • Түүнчлэн дэлхий даяар өрнөж буй дархлаажуулалтын аян нь коронавирусын шинэ, илүү аюултай омог үүсэх явцыг хурдасгах магадлалтай байгааг онцолжээ.
  • Хэрвээ коронавирус мутацид орж, аюултай омог дэлгэрвэл вакцин хийлгэсэн хүмүүс нь вакцин хийлгээгүй ч халдвар авсан хүмүүсээс илүү аюулд орох юм.
  • Иймд Доктор Герт Ванден Босше нь байгалийн устгагч эсэд суурилсан шинэ төрлийн вакцины хөгжүүлэлтийг хийх ёстой гэж үзэж байна.

Түүний гаргаж буй үндэслэл, тайлбар, холбогдох мэдээллийг https://www.geertvandenbossche.org/ цахим хуудаснаас дэлгэрүүлэн унших боломжтой.

Товч намтар:

-Бельгийн Гентийн их сургуулийг мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалсан

-Германы Хохенхайм хотын их сургуулийг Вирологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан

-“GSK Biologicals”, “Novartis Vaccines”, “Solvay Biologicals” зэрэг компанид вакцин хөгжүүлэлтийн чиглэлээр ажилласан

-Bill & Melinda Gates Foundation”-д вакцины чиглэлээр ахлах ажилтан

-GAVI буюу Женев дахь Вакцин, дархлаажуулалтын олон улсын холбооны “Эбола” вирусын хөтөлбөрийн ахлах менежер

-DZIF буюу Германы халдварын судалгааны төвийн Вакцин хөгжүүлэлтийн хэлтсийн дарга

-Одоогийн байдлаар байгалийн устгагч эсэд суурилсан вакцин хөгжүүлэлтийн судалгаан дээр ажиллаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()