Ухань хотын хөл хориог цуцаллаа

  • 2020 оны 4 сарын 8

БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл Ухань хотын хөл хориог өнөөдрөөс эхлэн цуцаллаа. Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхэлсний улмаас тус хотын 11 сая иргэн 76 хоног гэрийн хорионд байсан юм. Тодруулбал нэгдүгээр сарын 23-наас Ухань хот руу орох, гарах тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, тус хотод хорио цээрийн хатуу дэглэм тогтоосон. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Ухань хотын иргэд гэрээсээ гарах, өөр хотууд руу зорчих эрхтэй болж байна хэмээн "Жэньминь Жибао" сонин мэдээлсэн байна.Гэхдээ өөр хот руу зорчихийн тулд эрүүл мэндийн тусгай кодоо баталгаажуулах хэрэгтэй юм. Энэ нь Хубэй мужийн эрүүл мэндийн кодод суурилсан “Ногоон код”. Тус кодыг баталгаажуулснаар Ухань хотоос гарч, аюулгүй зорчиж болно хэмээн албаны хүмүүс мэдээлж буй. Коронавирусийн халдварын нөхцөл байдал хэвийн болж, өвчний тархалтыг дотооддоо хянаж чадсан гэж үзэн Хятадын эрх баригчид Хубэй мужид тогтоосон хөл хориог гуравдугаар сарын 25-нд цуцалж, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, тус мужаас орох, гарах эрхийн хязгаарлалтыг цуцалсан.

Эх сурвалж: BBC

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()