Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо 6000-д хүрчээ

  • 2020 оны 4 сарын 6

Энэ удаагийн парламентын отгон хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Дэлхий дахиныг түгшээсэн коронавирусийн халдварын тархалттай холбоотой манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй. Энэ хүрээнд хоёроос дээш хүн нэг дор цугларахгүй байхыг зөвлөж байгаа. Гэхдээ хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа тасалдахгүй үргэлжлх ёстой. Тиймээс энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн учир УИХ-ын Тамгын газраас сэтгүүлчдэд мөрдөх дүрэм журам, ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын чуулганы хуралдааныг Төрийн ордны таван танхимд нэгэн зэрэг зохион байгуулах бөгөөд 11:00 цагаас нээлтээ хийх аж. Хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагыг оруулахгүй. Хуралдааны дараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөхөөр зохицуулжээ. Коронавирусийн халдвартай холбоотойгоор УИХ-ын чуулганы үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагад зориулан түр журмыг УИХ-ын Тамгын газраас гаргажээ. Үүгээр хэвлэлийнхэн түр цэгээс мэдээллээ авна, түүнээс цааш нэвтрэхийг хориглосон байна.

Чуулганы хуралдааныг олон улсад ашигладаг программ ашиглаж, цахим хуралдааныг явуулах бол санал хураалтын системийг дотоодын аж ахуйн нэгжийн хөгжүүлсэн үндэсний компаниудын программыг ашиглахаар болжээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа “Хаврын чуулганы нээлт, хуралдаан болон цаашид үүсэж болох цахим хуралдааны бэлтгэл ажлыг хийж байна. Гишүүд таван танхимд хуваагдан хуралдах ч нэг танхимд болж буй мэт дуу, дүрсний чанартай холбох дүрст хурлын систем бүрдүүлсэн. Цахим хуралдаанд хоёр төрлийн программ хангамж ашиглана. Нэгдүгээрт, хэлэлцүүлгийн буюу үг хэлэх, асуулт асуух программ. Хоёрдугаарт, санал хураалт явуулах программ ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангасан үндэсний үйлдвэрлэгчийн төхөөрөмж ашиглана. Одоогоор нөөцтэйгөө нийлээд хоёр, хоёр програм хангамжийг бэлтгэсэн. Гишүүн бүрийн iPad, дата симд шаардлагатай бүх программ хангамжийг суулгаж байна” гэлээ.

Мөн тоног төхөөрөмжийг байгаа нөөцдөө тулгуурлан зохион байгуулж буй аж. Программ хангамжийн тухайд нэг компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэгүй нийлүүлж байгаа гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()