АНУ-д халдвар авагсад 200 мянга давж, өдөрт 1000 хүн нас барлаа

  • 2020 оны 4 сарын 2

АНУ-д коронавирусийн халдвар авагсад 200 мянга давж, нэг өдрийн дотор 1000 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 5000 давлаа. Харин дэлхий даяар нэг өдрийн дотор 76168 шинэ тохиолдол илэрч, 4870 хүн нас барснаар нийт 934'520 хүн халдварлаж, 47179 хүн нас бараад байна.

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  1. АНУ - 25'952 /Нийт 214'482/
  2. Испани - 8195 /Нийт 104'118/
  3. Герман - 6173 /Нийт 77'981/
  4. Франц - 4861 /Нийт 56'989/
  5. Итали - 4782 /Нийт 110'574/
  6. Их Британи - 4324 /Нийт 29'474/
  7. Иран - 2988 /Нийт 47'593/
  8. Турк - 2148 /Нийт 15'679/
  9. Бельги - 1789 /Нийт 13'964/
  10. Швейцар - 1163 /Нийт 17'768/
  11. Бразил - 1163 /Нийт 6880/
  12. Канад - 1119 /Нийт 9731/
  13. Нидерланд - 1019 /Нийт 13'614/

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  1. АНУ - 1041 /Нийт 5094/
  2. Испани - 923 /Нийт 9387/
  3. Итали - 727 /Нийт 13'155/
  4. Их Британи - 563 /Нийт 2352/
  5. Франц - 509 /Нийт 4032/
  6. Герман - 156 /Нийт 931/
  7. Иран - 138 /Нийт 3036/
  8. Нидерланд - 134 /Нийт 1173/
  9. Бельги - 123 /Нийт 828/

Нийт 193'968 хүн эдгэснээс 76'238 нь Хятадад 22'647 нь Испанид байна. Хамгийн олон хүн эдгэсэн улсууд:

  1. Хятад - 76'238
  2. Испани - 22'647
  3. Герман - 18'700
  4. Итали - 16'847
  5. Иран - 15'774
  6. Франц - 10'935

Нэг сая хүнд ногдох халдвар авагсад хамгийн их улсууд:

  1. Ватикан - 7491 /Италийн Ром хотын голд байрлах Ватикан хот улсын нийт хүн амын тоо 801 бөгөөд одоогоор 6 хүн халдвар аваад буй/
  2. Сан Марино - 6955 /Италийн хойд хэсэгт байрлах Сан Марино хот улсын нийт хүн амын тоо 33'931 бөгөөд одоогоор 230 хүн халдвар авснаас 25 нь нас бараад байна/
  3. Андорра - 5048
  4. Люксембург - 3705
  5. Исланд - 3575
  6. Фарер арлууд - 3541

Нэг сая хүнд ногдох нас баралт хамгийн их улсууд:

  1. Сан Марино - 766
  2. Итали - 218
  3. Испани - 201
  4. Андорра - 181 /Франц Испани улсуудын хил дагуу байрлах Андорра улсын нийт хүн амын тоо 77 мянга орчим бөгөөд одоогоор 376 хүн халдварлаж 12 хүн нас бараад буй/

Эх сурвалж: Worldometers.info

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()