Эрүүл ахуйн шаардлага хангаагүй “Дүрт баялаг” ХХК-д торгуулийн шийтгэл ногдуулжээ

  • 2020 оны 3 сарын 31

Хиаман дотроос цэнхэр будагтай хүний хумс шиг хатуу зүйл гарч ирснийг шалгуулахаар ирүүлсэн иргэний мэдээллийн дагуу Сонгино хайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид “Дүрт баялаг” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар технологийн дамжлагын явцад хүнсний бүтээгдэхүүнийг бохирдохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлээгүйгээс малын эвэрний хэлтэрхий /холтос/ гарсан нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч, биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()