FIFA коронавирусийн улмаас зуны наймааны цонхыг хойшлуулж магадгүй

  • 2020 оны 3 сарын 26

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA) коронавирусийн улмаас зуны наймааны цонх нээгдэх өдрийг өөрчлөх эсэх талаар ярилцаж байна. Цонх нээгдэх өдрийг хойшлуулж магадгүй байгаа ба хараахан шийдвэр гараагүй аж.

Зуны наймааны цонх Англи болон Шотландад зургаадугаар сарын 10-нд нээгдэх төлөвлөгөөтэй ба Европын хөлбөмбөгийн тэмцээнүүд зургаадугаар сарын 30 гэхэд дуусна гэж найдаж байгаа юм.

Наймааны цонхны товоос гадна тоглогчдын гэрээний дүрэмд өөрчлөлт оруулах талаар ярилцаж байна гэж FIFA-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлээ.

FIFA гуравдугаар сарын 18-нд коронавирусийн цар тахалтай холбоотой арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулсан ба тоглогчдын гэрээний асуудлыг шийдвэрлэхэд тусалж байгаа юм.

Эх сурвалж: Skysports

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()