Говь-Алтай аймагт дахин 4.5 магнитудын газар хөдлөлт болжээ

  • 2020 оны 3 сарын 25

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт дахин газар хөдөлжээ.Тодруулбал, Тонхил сумын төвөөс зүүн зүгт 32 километрт орших Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 24-ний өдрийн 06:47 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 07:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт өгжээ.

Мэдээллийн дагуу ус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй" гэж мэдэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()