БНХАУ-ын Ухань хотын хөл хориог IV/08-наас цуцлахаар төлөвлөж байна

  • 2020 оны 3 сарын 25

Шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтын анхны голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хориог дөрөвдүгээр сарын наймны өдрөөс цуцлахаар төлөвлөж байна. Нэгдүгээр сараас хойш хөл хорио тогтоосон Ухань хотод “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол өнгөрсөн долоо хоногт 0 болсон юм.

Харин Их британид гурван долоо хоногийн хөл хорио тогтоохоор боллоо. Иргэдийг гэрээсээ гарахгүй байхад чиглэсэн арга хэмжээнүүдийг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон танилцуулаад байна.

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын 382 мянга 108, нас барсан 16 мянга 574 тохиолдол (III/24-ний өдрийн 15.30 цагийн байдлаар) бүртгэгдлээ. Харин эдгэрсэн хүний тоо 101 мянга давсныг “Johns Hopkins”-ийн тооцоолол харуулж байна.

Олон улсад цар тахал улам бүр эрчимжиж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа. Халдварын тохиолдол хоёр сарын хугацаанд 100 мянга давсан бол түүнээс хойш хоёр долоо хоногт энэ тоо 200 мянгад хүрлээ. Улмаар сүүлийн дөрөв хоногт энэ тоо 300 мянгад хүрсэн гэж тодотгосон байна. Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар одоогоор дэлхийн бараг бүх улсад бүртгэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()