Фэйсбүүк компани ажилчдадаа урамшуулал болгон 1000 ам.доллар өгч байна

  • 2020 оны 3 сарын 25

"Фэйсбүүк" компани коронавирусийн цар тахлын үеэр ажилтан бүртээ 1000 ам.долларын урамшуулал олгож байна. Энэхүү урамшуулал нь ажилчдын гэртээ ажиллахад тохиромжтой оффис байгуулах, хүүхдээ асрах зэрэгт туслах зорилготой нэмэлт зардал аж.

"Фэйсбүүк" дэлхий даяар 45 мянган ажилтантай бөгөөд урамшуулал зөвхөн үндсэн ажилчдад хамаатай юм. Харин гэрээт болон цагийн ажилтнуудын ажиллах цаг багассан ч цалинг нь бүтнээр нь олгоно гэж компаниас энэ сарын эхэнд мэдэгдсэн.

2018 оны судалгаагаар "Фэйсбүүк"-ийн ажилчдын дундаж цалин 228'651 ам.доллар (633 сая төгрөг) байсан юм. Мөн Компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сандберг "Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор бид 30 гаруй орны жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 100 сая ам.долларыг зарцуулна" гэж хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()