Путин халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт биечлэн зочилжээ

  • 2020 оны 3 сарын 25

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.03.24/ коронавирусийн халдвар авсан хүмүүсийг эмчилж буй Москва хотын эмнэлэгт өөрийн биеэр зочилж, нөхцөл байдалтай танилцсан талаар хэвлэлүүд онцолжээ.

Тэрбээр иж бүрэн хамгаалалтын хувцас өмсч, албаны хүмүүсийг дагуулан ирсэн байна.
Үүний өмнө тэр коронавирустэй тэмцэх хорооны гишүүдтэй Кремльд хуралдсан ба хурлын үеэр халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт зочлох шийдвэрийг гэнэт гаргасан гэнэ. Ингээд тэрбээр Москва хотын дарга Сергей Собянин, Шадар сайд Татьяна Голикова, Эрүүл мэндийн сайд Михайл Мурашко зэрэг албаныхан оролцсон хурлын дараагаар шууд Москва хотын эмнэлгийг зорьжээ.

Путиныг эмнэлгийн нөхцөл байдалтай танилцах үеэр тус эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко коронавирусийн тахал Орос улсад хоёр хувилбар замаар дэгдэж болзошгүйг анхааруулсан байна. Эхнийх нь Азид дэгдсэн шиг богино хугацаанд тархаад буурах, эсвэл Итали шиг хүчтэй дэгдэлт гарч магадгүй гэж үзэж байгаа аж. тус улсад 495 хүн халдвар авч, нэг хүн нас бараад байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()