Италид коронавирусийн халдвараар нэг өдөрт 793 хүн нас баржээ

  • 2020 оны 3 сарын 25

Бямба гаргийн байдлаар /2020.03.21/ Итали улсад нэг өдөрт 793 хүн нас баржээ. Энэ нь баасан гаргийн үзүүлэлтээс 150-иар нэмэгдэж, нэг өдөрт хамгийн олон хүний амь эндсэн тохиолдол болж байна.

Тус улсад COVID-19 халдварын улмаас нийт 4,825 хүн нас барсан нь халдвар анх дэгдсэн Хятад улсад нас барсан хүний тоог давсан үзүүлэлт юм.

Мөн Италид шинэ халдварын тохиолдол өчигдөр огцом нэмэгджээ. Баасан гарагт нийт тохиолдлын тоо 47,021 байсан бол Бямба гарагт 53,578 болж нэмэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: xinhuanet.com

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()