Эртний хүний түүхийг өөрчлөх нээлт хийлээ

  • 2020 оны 2 сарын 6

Принстоны их сургуулийн эрдэмтэд африкчуудаас неандерталь хүний ген илрүүлж, эртний хүн төрөлхтний түүхийг эргэн харах боломж олголоо. Өмнө нь орчин үеийн хүний төрөл болох эртний хүний ген зөвхөн африк бус хүмүүст ч байдаг гэж үздэг байв. Гэтэл неандертальчуудын генийг Ази, Европ, Америкийн оршин суугчдаас илрүүлсэн юм. Бидний геномын хоёр орчим хувь нь неандерталиас өвлөгдсөн гэж тооцдог. Гэвч нарийн судалгаагаар дэлхий даяар өөр өөр байдгийг тогтоов. Тухайлбал, ази хүмүүст неандерталийн ДНХ европчуудаас 20 хувь илүү байдаг гэнэ. Шинэ судалгаанд эрдэмтэд нуклеотидын дарааллыг бүрэн тодорхойлсон геномыг ашиглажээ. Түүнчлэн гэр бүлийн холбоо генетикийн ижил дарааллын тоо нэмэгдэхэд нөлөөлдөг гэсэн зарчимд тулгуурласан байна. Шинжилгээнээс харахад африкчуудын геномд Азийн неандерталиас өвлөсөн ДНХ 0.3 хувийг эзэлж байгааг тогтоов. Эрдэмтдийн таамагласнаар сүүлийн 20000 жилд неандертальчуудын зарим бүлэг Африк руу буцсан бололтой. Түүнчлэн энэхүү судалгаагаар азиудын геномд неандерталийн ДНХ европчуудынхаас өмнө тооцоолсон шиг 20 хувь бус ердөө найман хувь илүү байдаг гэсэн дүгнэлт хийжээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()