Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилц

  • 2019 оны 6 сарын 5

Энгийн ардыг “ЭРҮҮДЭН ШҮҮЖ ТАМЛАН ЗОВООДОГ” монголын шүүхийн шударга бусын хонгилыг нураая.

“Шударга бусын хонгил”-ыг хамгаалагчид бөгөөд энэ удаагийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд хэт олон тооны шүүгчдийг зохион байгуулалттайгаар нэр дэвшүүлэн сонгуулийг будлиантуулах ажиллагаагаа эрчимтэй эхлүүлсэн. Тэдний гол зорилго юу байв?
1.Шүүхийн Ерөнхий зөвлөлд тогтоосон эрх ямбаа хадгалан үлдэх, хууль бус шийдвэрүүдээ нуун дарагдуулах,
2.Ажилдаа мэргэшээгүй, өөрсдийн дохио зангаагаар хөдөлдөг шүүгчдийг зохион байгуулалттайгаар нэр дэвшүүлэн санал хуваах,
3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн сонгуулийг хүчингүй болгох, дахин сонгууль явуулах,
4.“Шударга бусын хонгил”-ын шүүгчдийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд томилж, шүүх засаглалыг гартаа үүрд байлгах атгаг санааг агуулж байна.
Хэрэв энэхүү хууль, шүүхэд нүүрлэсэн “Шударга бусын хонгил”-ыг нураахгүй бол энгийн ард иргэд хэлмэгдэн, эрх мэдэлтэй, эд хөрөнгөтнүүдийн талд монголын шүүх үйлчилсээр байх болно.өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болсон Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй үйлдэл нь шударга бус мөнгөтэй талд үйлчилдэг шүүгчдийн харалган шийдвэрийн үр дүн мөн.
Хэрэв МАНАН-гийн хамгаалагч доорх шүүгчдийг дэмжвэл шүүх засаглал хонгилын ёроолд живнэ. Иймд одоо ажиллаж буй бүх шүүгчдийг түдгэлзүүлж, шинэ үеийн авилгажаагүй, нэр цэвэр шүүгчдийг сонгон шалгаруулан энэ салбарыг үндсээр нь шинэчлэх шаардлага тулгарч
байна.

ИЙМД БИД ШҮҮГЧДИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ЦУВРАЛААР НИЙТЭЛЖ БАЙНА.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()