“Би Сараа” номын баяр болно

  • 2018 оны 3 сарын 7

Монгол улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа "Би Сараа" номын баяраа хийх гэж байна.

Поп дивагийн амьдрал уран бүтээлийн тухай намтар романыг гавьяат жүжигчний дотны анд яруу найрагч Р.Эмүжин бичиж, 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд хэвлүүлэн, өдгөө уншигчдын гарт очиход бэлэн болжээ. 1978-1984 онуудад Дархан хотноо амьдарч суралцаж байсан хүүхэд насаа дурсан номын баяраа Эмэгтэйчүүдийн баярт тохиолдуулан энэ сарын 9-ний баасан гарагт Дархан хотын "Эзэнт гүрэн" ресторанд 20 цагаас тэмдэглэхээр болжээ. Мөн гуравдугаар сарын 10-нд Эрдэнэт хотын "Амарсуу" төвд 19 цагаас сонсогч фэнүүдтэйгээ тэмдэглэнэ.

Энэхүү баяраараа олны сэтгэлд шингэсэн хамгийн сайхан дуунуудаараа бэлэг барихаас гадна шинэ уран бүтээл болох "Амьдрал" киноны дуугаа толилуулах гэнэ. Тус баярт мөн номын зохиолч Р.Эмүжин оролцохоор болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()