Олон Улсын тэмцээнд трансжендер мисс Б.Солонго оролцож байна

  • 2018 оны 3 сарын 2

Дэлхийн улс орны трансжендер охид, бүсгүйчүүдийн гоо сайхны олимп гэгддэг Тайланд улсын Бангкок хотноо “Мiss International Queen” тэмцээнд трансжендер мисс Б.Солонго эх орноо төлөөлөн оролцож байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 9-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Тэмцээний шалгуурын хувьд 28 шилдэг оролцогчийг сонгож тэдний  дундаас миссийн титмийн эзнийг шалгаруулдаг аж.

Тэгвэл Б.Солонго нь тус тэмцээний “мисс авьяасын” төрөлд орчин үеийн бүжгийг калиграф бичигтэй хослуулан бүжиглэж хоёрдугаар шатанд шалгарчээ. Сонирхуулахад  тэрбээр 2015 онд тус тэмцээнд оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарч байсан юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()