Ямар дарс бэлэглэхээ мэдэхгүй байвал зурхайг нь уншаарай

  • 2018 оны 2 сарын 23

Нэг сайхан дарс уумаар байдаг, гэтэл юу сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл од эрхэст юу гэж заасан болохыг сонжоод нэг үзээрэй.

Заримдаа та эгнүүлэн өрсөн дарсны лангууны өмнө зогсоод, юу уумаар байгаагаа шийдэж чадахгүй нөхцөл байдалд ордог уу? Тэгвэл зөвхөн танд тохирох, дарсыг од эрхэс юу гэж заасан болохыг хүргэж байна.

Хонь – Мальбек /Malbec/

Ихэнх хүмүүсийн хувьд улаан дарсны эхний сонголт нь Мальбек байдаггүй. Учир нь хүмүүс илүү аюулгүй, уламжлалт сонголтыг илүүд үздэгтэй холбоотой юм. Тиймээс шинэ содон зүйлс сонирхож, адал явдал эрэлхийлж байдаг хонины ордныхны хувьд төгс сонголт энэ болно.

Тэрчлэн Мальбек дарс цаанаа л нэг сүрдмээр байдаг нь бусад бүх ордныхноос илүү сүрдмээр хонины ордныхонд яг тохирох ундаа гэдгийг нь илэрхийлдэг. Хүчтэй, чанга амтыг нь нэг л мэдэрсэн Хонь яг л ижлээ олсон мэт таашаалыг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

Үхэр – Шардоне /Chardonnay/

Үхрийн ордныхон бусад ордтой харьцуулахад илүү мэдрэмжтэй, уриалагхан гэдгээрээ онцлог. Харин Шардоне дарсны хувьд хурц, тансаг амтаараа дэлхийг гайхуулсан билээ. Тийм ч учраас олон төрлийн амттай төгс зохицдог шидтэй.

Түүнчлэн үхрийн ордныхон найдвартай байдлыг эрхэмлэдэг болохоор Шардоне дарс зөв сонголт болдог.

Ихэр – Каберне /Cabernet/

Улаан дарснууд дундаас Каберне хамгийн алдартай нь. Тэгэхээр ихрийн ордныхонд яг тохирно. Энэ ордныхон хамгийн нийтэч, илэн далангүй хүмүүс байдаг учраас найз нөхдөөрөө хүрээлүүлэх нь элбэг.

Үүнээс гадна Каберен дарс тун цогц амттай болохоор ихрийн ордны эсрэг тэсрэг зан төлөвтэй тун сайн нийцнэ. Чихэрлэг бас хүчтэй, тэгээд их хурц.

Мэлхий – Сира /Syrah/

Хамгийн өег, амтлаг Сира дарс Мэлхийн ордныхны зан төлөвтэй яг таг нийцдэг. Тэгээд ч эелдэг, зөөлөн, энэрэнгүй мэлхийн ордныхон уламжлалт, сайхан амтанд дуртай хүмүүс.

Ихэнх хүмүүс мэлхийн ордныхны эелдэг, дотно занд татагддагийн нэгэн адил зөөлөн, амтлаг Сира дарсанд татагддаг.

Арслан – Мерло /Merlot/

Мерло дарсны онцлог шинж болох тансаг, нандин амт нь ихэмсэг Арслангийн ордныхонд төгс зохицно. Хүмүүсийн дунд хамгийн их таашаагдсан, улаан дарс учраас Мерлог Арслангийн ордныхон үнэ цэнийг нь эрхэмлэж, хүндэтгэдэг.

Амт нь зөөлөн болохоор бусдын хайрыг татсан Арслангуудад яг таардаг аж. Арслангийнхан бусдын дунд хамгийн элгэмсэг, дотно гэдгээрээ алдартай байдгийн нэгэн адил Мерло дарс ч гэсэн хүн бүрт танил, дотно байдаг.

Охин – Бордо /Bordeaux/

Алдарт Бордо нутгийн дарсыг мэдэхгүй хүн үгүй. Энгийн хэдий ч цовоо сэргэлэн, эрч хүч дүүрэн Охины ордныхны хувьд Бордо шиг төгс тохирох дарс үгүй.

Жинлүүр – Рислинг /Riesling/

Бусад төрлийн цагаан дарстай харьцуулахад Рислинг илүү чихэрлэг, тансаг амттай. Жинлүүрийн ордныхон ч гэсэн соёлч боловсон, сэхээтэн хүмүүс учраас хүчил, чихэр нь тэнцсэн Рислинг дарсыг илүүтэй таашаадаг.

Тэгээд ч энэ дарс Европын сурвалжит гэр бүлүүдийн түүхэн сонголт байсан болохоор нийгмийн гарал угсаагаар тэргүүлэгчдийн нэг Жинлүүрийн ордныхонд төгс зохино.

Хилэнц – Пино Нуа /Pinot Noir/

Хурц амт, бараан өнгөөрөө алдартай Пино Нуар Хилэнцийн ордныхонтой төстэй. Улаан дарснууд дундаас хамгийн хүчтэй амттай учраас хүч чадалтай, нэр хүндтэй Хилэнцийн ордныхонд яг тохирдог. Хамгийн гайхалтай бараг бүх л зүйлтэй хоршиж чаддаг учраас олон талын чадвартай, найдвартай Хилэнцүүдэд таалагдах нь гарцаагүй юм.

Нум – Пино Гри /Pinot Gris/

Зуны аагим халууныг мартахад Пино Григээс өөр ямар дарс хэрэг болох билээ. Адал явдал эрэлхийлэгч Нумын ордныхон ч үүнийг мэддэг. Хөнгөн, зөөлхөн амттай учраас догдлол дүүрэн Нумынханд яг тохирдог аж.

Ордууд дундаас хамгийн олон талын чадвартай гэдгээрээ алдартай Нумынхны хувьд хуурай бөгөөд сэрүүн амт нь Пино Григ сонгох шалтгаан болно.

Матар – Совиньон-блан /Sauvignon Blanc/

Матрын ордныхон хамгийн тууштай хүмүүс. Тийм ч болохоор Совиньон-блан тэдний тэргүүн сонголт. Энэ ордныхон бодит байдал, үр дүнг чухалчилдаг болохоор олон зүйлтэй зохицдог боломжийн үнэтэй цагаан дарсанд дурлахаас ч аргагүй. Тэгээд ч цагаан дарснууд дундаас хамгийн алдартай, уламжлалт сонголт болсон Совиньон-бланд дургүй хэн байх билээ.

Бумба – Улаан Мускат /Red Moscato/

Уламжлалт мускат дарсны амтыг арай зөөлөн, чихэрлэг болгодгоороо улаан мускат өвөрмөц болдог. Дахин давтагдашгүй, төсөөлөн бодох чадвар өндөртэй Бумбын ордныхон ч мөн өвөрмөц зүйлд дуртай хүмүүс.

Улаан Мускат ч тэр, Бумбын ордныхон ч тэр эрч хүч дүүрэн, хамт байгаа хүмүүстээ баяр хөөр бэлэглэж байдаг. Түүнчлэн улаан Мускат дарсыг хамгийн олон төрлийн амттай гэж үздэг учраас адал явдалд дуртай Бумбын ордныхон дахин давтагдашгүй амтных нь төлөө дахиад нэгийг задлахаас ч буцахгүй.

Загас – Мускат /Moscato/

Чихэрлэг, зөөлхөн амттай Мускат дарс, мэдрэмжтэй, нинжин сэтгэлтэй Загаснуудад яг тохирно. Зөн совиндоо итгэдэг Загасныхны хувьд Мускат дарсны амт нэг л дотно санагддаг.

Тэгээд ч найдаж болохуйц, олон хүнтэй нөхөрлөж чаддаг Загаснуудтай нэгэн адил бүр өөрийн гэсэн баярын өдөртэй, тун алдартай Мускат төрлийн дарс төгс зохицол болдог аж.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()