“VOICE” ШОУ ХЭРХЭН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?

  • 2018 оны 2 сарын 12

Монгол HD телевизээр албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж буй “Voice” шоу нэвтрүүлгийг анх 2011 онд Нидерландын продюсер Жон де Мол санаачилжээ. Шоу телевизээр цацагдаж эхэлснээсээ хойш богино хугацаанд үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болж, олон улсад албан ёсны эрхтэйгээр зохиогдох болжээ. Нэвтрүүлэг нь нууц шалгаруулалт, продюсерийн шалгаруулалт, халз тулаан, хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн таван үе шаттай.

НУУЦ ШАЛГАРУУЛАЛТ

Шоунд бүртгүүлсэн оролцогчид буруу харан суусан шүүгчдийн өмнө өөрийн чадвараа харуулж тэмцээнээ эхлүүлнэ. 360 градус эргэдэг сандалтай шүүгчид оролцогчийн царайг харахгүйгээр дуу хоолойг нь сонсоод таалагдвал товчлуур дарж эргэж харах ёстой. Хэрэв нэгээс дээш шүүгч зэрэг эргэж харсан тохиолдолд оролцогч цаашид хэнтэй ажиллахаа өөрөө сонгоно. Шүүгчид сонгож авсан оролцогчдоо шоунд ялж, авьяасаа хөгжүүлэхэд бүхий л талаар тусалдаг.  

ПРОДЮСЕРИЙН ШАЛГАРУУЛАЛТ

Хоёрдугаар шатанд тэнцсэн оролцогчид сонгосон шүүгчдийнхээ удирдлага дор баг болон хуваагдаж ижил дуугаар өрсөлдөнө. Ижил дууг өөрсдийнхөө дуулсан оролцогчдоос шүүгчид нэгийг нь ялагчаар тодруулах аж. Хэрэв шүүгчдийн санал тэнцвэл оролцогчдын хэн нь ялахыг шодож шийднэ.

ХАЛЗ ТУЛААН

Энэ шатанд оролцогчид өөрсдийн сонгосон дуугаа сонгоно. Хүчтэй оролцогчид дараагийн шатанд оролцох бол сулхан нэг нь шоуг орхино.

ХАГАС ШИГШЭЭ АМЬД ТОГЛОЛТ

Хамгийн сонирхолтой шат. Шууд нэвтрүүлгийн үеэр баг тус бүрээс шилдэг оролцогчид нэг, нэгнийхээ эсрэг халз дуулна. Телевизийн санал асуулгаар хэн нь үлдэж, хэн нь шоуг орхихыг шалгаруулах юм. Шилдэг оролцогчид эцсийн шат болох финалд оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()