54 НАСТАЙ ЖОННИ ДЕПП ЭРЧ ХҮЧЭЭ ГАЙХУУЛАВ

  • 2018 оны 2 сарын 12

Жүжигчин Жонни Депп 2015 онд “Dior” брэндийн нүүр царай болж байсан билээ. Тэрбээр “Sauvage” үнэртний рекламд  рок одын дүрд тоглож байсан бол дахин “Dior” брэндийн эрчүүдэд зориулсан шинэ үнэртний нүүр царайгаар сонгогджээ. Өдгөө  тэрбэр  54 настай юм. Жүжигчин эрч хүчтэй, бусдыг  татах чадвартай, тачаангуй залуугийн дүрийг гайхалтай гаргасан гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа аж. Сонирхуулахад  ирэх намар жүжигчин Жуд Лоу, Эдди Редмэйн болон түүний тоглосон кино  нээлтээ хийх юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()