Холливудын өсч буй од - Монгол бүсгүй

  • 2018 оны 2 сарын 9

Б.Ганчимэг "Wonder Woman" кинонд амазон дайчны дүрд тоглосон

Б.Ганчимэг хэмээх энэ Монгол бүсгүй Холливудын 10 гаруй кинонд тоглоод амжжээ. Үүний дотор "Wonder Woman" (2017), "Ex Machima" (2014), "In the Name of Ben Hur" (2016), "Fast and Furious 6" (2013), Ronan-47 (2013) кинонд тоглосон байна. Хэдийгээр тэрээр жижиг дүр бүтээж байгаа ч Холливудын шилдэг бүтээлүүдэд тоглож байгаа нь чамлахаар зүйл биш юм.

Б.Ганчимэгийн хувьд нас залуу ч Их Британид Gana Bayarsaikhan (Ганаа Баярсайхан) гэдэг хэдийнэ танил болсон нэгэн аж. Тэрээр Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг байна. Моделийнхоо чиглэлээр GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд оролцжээ. Үүнийхээ хажуугаар Холливудын кинонуудад тоглож дэлхий даяар танигдаж эхэлж байна.  

Б.Ганчимэг зав гарвал Монголдоо ирж, хамаатан садныхаараа зочилдог гэнэ. Түүний хамаатнууд Баянхонгор болон Архангай аймагт амьдардаг аж. Хэдийгээр Холливудад алдаршаагүй ч түүний "Ронин -47" кинонд тоглосон дүрд дуртай хүмүүс цөөнгүй бий болж, Б.Ганчимэг фэнүүдтэй болсон байна. Б.Ганчимэг ээжтэйгээ амьдардаг агаад түүний аав бурхны оронд заларсан Монголын алдартай жүжигчин байжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()