”A-Sound”-ын тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

  • 2018 оны 2 сарын 8

"A-Sound" хамтлаг жил бүрийн Валентиний баяраар уламжлал болгон зохион байгуулдаг FOREVER амьд тоглолтоо долоо дахь удаагаа хийх гэж байна. 

Crocus Event Hall-д хоёрдугаар сарын 14-нд 19:00 цагаас болох энэхүү тоглолтын тасалбар өнөөдрөөс Easyticket.mn сайтаар худалдаалагдаж эхэллээ. 

Хамтлагийн зүгээс FOREVER тоглолтдоо зориулж ковер уралдааныг зарласан байна. Тэд хамтлагийн зургаа дахь "гишүүнээ" хайж байна. хэмээн Facebook хуудсандаа бичсэн байна.

"- 6 ДАХЬ ГИШҮҮНЭЭ ХАЙЖ БАЙНА. -
2018.02.14-нд зохион байгуулагдах FOREVER тоглолтонд зориулж хамтлагийн зүгээс нэгэн уралдааныг зарлалаа.

Уралдааанд �Play It Yourself� буюу хамтлагийн дуунуудаас дуртайгаа сонгон өөрөө тоглон, өөрөө дуулж оролцоно. Видео ямар ч хэлбэрээр бичигдсэн байж болно. /камер, гар утас... гм/

Бүтээлийг 02.10 хүртэл A-Sound page хуудсаар хүлээн авч постолно. 
�Ялагчийг 02.11-нд хамтлагийнхан LIVE-р шалгаруулах бөгөөд 02.14-нд #FOREVER тоглолтон дээр хамтран дуулна. 
�BONUS- Хамгийн их Like&Share-тэй бүтээлийн эзнийг тоглолтын хос тасалбар хүлээж байна.".... гэжээ.

Тоглолт Crocus Event Hall-д /хуучнаар Гутлын үйлдвэрийн хойно зам дагуу/ хоёрдугаар сарын 14-нд 19:00 цагаас

FOREVER тоглолтын тасалбарын үнэ 35`000₮

Ширээ захиалгыг 94741404 утсаар авна.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч Монгол Контент ХХК

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()