Жүжигчин Н.Ялалт: “Хайрыг хүндэл” клипээр анх олонд танигдаж байлаа

  • 2018 оны 2 сарын 8

“Татар” хамтлагийн “Хайрыг хүндэл” клипний гол дүрд тоглосон жүжигчин Н.Ялалт 10 гаруй жилийн өмнөх дурсамжаасаа хуваалцлаа.

Энэхүү клипний зураг авалтыг хоёр сар хийж, сар гаруйн хугацаанд бүтээжээ. Өөрөөр хэлбэл, Татар хамтлагийн хамгийн удаан бүтсэн клип аж.

Жүжигчин Н.Ялалт “Хайрыг хүндэл” клипээр олонд анх танигдаж байснаа дурсаад клипэнд гардаг зодоон, машинд мөргүүлдэг хэсгийн зургуудыг хэрхэн авч байсан талаар сонирхууллаа.

“Татар”-ын “Хайрыг хүндэл” тоглолт хоёрдугаар сарын 17-ны 19:00 цагт Crocus Event Hall-д болно.

Тасалбарыг Easyticket.mn сайтаас худалдан авах боломжтой

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()