Хойд Солонгосын үзүүлбэрийн баг Өмнөдөд хүрэлцэн ирлээ

  • 2018 оны 2 сарын 7

Пёнчаны өвлийн олимпод үзүүлбэр үзүүлэх Хойд Солонгосын уран бүтээлчид Өмнөд Солонгост ирсэн байна. Пхеньянаас ирсэн дээд хэмжээний төлөөлөгчдийн дунд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү, Ажилчдын намын улстөрийн товчооны гишүүн Ким Ёо Жон байгаа аж.

Түүнчлэн Хойд Солонгосын нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг, дуучин Хён Сон Вол уран бүтээлчдийн багийг ахaлж байгаа юм.

2010 оны тавдугаар сард Сөүл Хойд солонгосчуудыг усан замаар дамжин Өмнөд Солонгост ирэхийг хориглосон.  Гэвч олимпийн наадмын хүрээнд Засгийн газраас хоригийг цуцалжээ. Мөн өнгөрсөн жил Сөүл Хойд Солонгосын уран бүтээлчдэд онгоцоор өмнөдөд ирэх боломжийг нээсэн юм.



80 хүнтэй найрал дууны баг, бүжигчид, дуучид болон туслах ажилчдаас бүрдсэн 140 хүн Хойд Солонгосоос ирсэн байна. Хэдийгээр ямар үзүүлбэр үзүүлэх нь тодорхойгүй ч ардын дуу, поп, сонгодог бүтээлүүд тоглоно хэмээн Хойд Солонгос мэдэгджээ. Гэвч хамтарсан бэлтгэл хийх цаггүй байгаагаас үүдэн үзүүлбэрийн үеэр алдаа гаргаж магадгүй байгаа талаар Хоёр Солонгосын нэгдлийг хариуцсан яамнаас мэдээлсэн байна.

Харин өнөөдөр 229 хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчид, Үндэсний олимпийн хорооны алба, 26 хүнтэй таеквондогийн баг, 21 сэтгүүлч Өмнөд Солонгост ирнэ.

Эх сурвалж: Korea times

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()