Ким Кардашиан өөрийг нь үзэн ядагчдад бэлэг бэлджээ

  • 2018 оны 2 сарын 3

Гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан Ким Кардашиан өчигдөр буюу Пүрэв гарагт өөрийн цахим хуудаснаа шинээр гаргасан ''Киможи'' зүрхэн хэлбэрийн савтай үнэртэнгээ бэлэглэх хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг нийтэлжээ. Сонирхолтой нь энэ жагсаалтад түүний гэр бүлийнхэн, ээж, эгч, найзууд мөн Ким Кардашианыг үзэн яддаг, цахим ертөнцөд элдвээр хэлж, хэрэлдэж байсан хүмүүс багтжээ. 

''Хүн болгон Валетниний баярын бэлэг авах эрхтэй, тиймээс ч би хайртай хүмүүстээ, атаархагсаддаа бэлэг явуулж байна.'' хэмээн реалити шоуны од бүсгүй хэлжээ. Жагсаалтад багтсан 36 гаруй нэрсээс хараад хэн нь атаархагч вэ, хэн нь хайртай хүмүүс вэ гэдгийг таньж цөхөх зүйлгүй. Жагсаалтад багтсан Ким Кардашианы дайснууд : Тейлор Свифт, Клое Грейс Морез, Блек Чайна, Шейрон Осборн гэх мэт. Мөн Ким, Канье хоёрын сэтгүүл дээрх зургийг шүүмжилсэн Сара Мишэль Геллар ч багтжээ.
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()