Устөрөгчийн хөдөлгүүрт автомашин бүтээжээ

  • 2018 оны 2 сарын 1

Тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж, хөдөлгүүрүүд улам шинэчлэгдсээр.  Уэльсийн автомашин үйлдвэрлэгч "Riversimple" компани цаашид устөрөгчийн хөдөлгүүрт автомашин голлох нөлөө үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Зохион бүтээгч нь Хьюго Споверс гэх эр аж. "Rasa" автомашин "Tesla"-ийн "Model S" загварын цэнэг хураагуураас 40 килограммаар их жинтэй юм байна.

Автомашины хүлэмжийн хийн ялгаруулалтын асуудлыг шийдэхийн тулд устөрөгчийн автомашин үйлдвэрлэх санаа боловсруулсан байна. Гар аргаар угсарсан "Rasa" хэмээх өвөрмөц загвартай энэ автомашин нь ердөө 580 кг жинтэй, байгаль орчинд ээлтэй гэдгийг компани онцолж байна. Өөрөөр хэлбэл, "Tesla"-ийн "Model S" загварын цэнэг хураагуураас 40 килограммаар их жинтэй. Нэрний хувьд "байгаль орчинд ээлтэй" гэсэн утгыг илэрхийлэх Латин хэлний "Tabula Rasa" гэх үгнээс гаралтай. Үүнээс гадна, бүрэн цэнэглэхэд 3 минутын хугацаа зарцуулах төдийгүй бүтэн цэнэглэлтээр 500 км зам туулах хүчин чадалтай юм. Харин дээд хурд нь 96 км/цаг ажээ. Бусад цахилгаан хөдөлгүүрт автомашинуудтай харьцуулахад хамаагүй богино хугацаанд цэнэг авах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()