Никитоныхон ”Никитон” клубээр үзэгч, фенүүдтэйгээ уулзана

  • 2018 оны 1 сарын 31

NICITON LIVE MUSIC CLUB энэ долоо хоногийн баасан гарагийн үдэш буюу 2018 оны хоёрдугаар сарын 2-ны орой нээлтээ хийхэд бэлэн боллоо.

Долоо хоног бүрийн баасан гарагт НИКИТОН хамтлаг өөрийн бүрэн хэмжээний тоглолтыг зориулахаас гадна даваа, мягмар, лхагва, пүрэв гарагуудад "The Cover Band” хамтлагийн амьд тоглолт, бямба гараг бүр Монголын рок попын оддын бүрэн хэмжээний тоглолтууд тоглох гэнэ. Нээлтийг тохиолдуулан энэ баасан, бямба гарагуудад "Никитон" хамтлаг шилдэг уран бүтээлээ толилуулах бөгөөд нээлтийн өдрүүдэд таксгүй байх аж.

NICITON LIVE MUSIC CLUB-ийн хаяг: Хүүхдийн парк, Parkhouse

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()