18 сартайдаа анхны тамхиа татаж үзсэн хүү, одоо өөрчлөгджээ

  • 2018 оны 1 сарын 30

2010 онд Индонезийн Арди Ризал гэх ч тамхи татаж буй бяцхан жаалын зураг цахим ертөнцөд тархаж та ч гэсэн харж байсан байх. Дөнгөж хоёр насандаа тэрээр өдөрт 40 ширхэг тамхи татдаг гэж байсан боловч үнэндээ тэрээр анхны тамхиа 18 сартайдаа татаж үзсэн гэнэ. Ээж нь бяцхан жаалыг тамхи татахыг олон удаа хориглож үзсэн боловч тамхи өгөхгүй гэх тоолонд Арди огцом уурлаж орилж толгойгоо хана руу цохиж уйлж эхэлдэг байсан байна. Харин аав нь хүүгээ тамхи татаад биед нь ямар нэгэн өөрчлөлт болон хортой зүйл ажиглаагүй учраас нээх сүртэй хорьдоггүй байсан гэнэ.
Энэ асуудал дэлхий хэмжээнд яригдаж эхэлсэн учир Индонезийн засгийн газар Арди Ризалыг хүчээр сэтгэл судлалын хүрээлэнд тамхинаас гаргах сургалтад хамруулж улс даяар бага насны хүүхдүүдийн дунд тамхины эсрэг аян хүртэл зохион байгуулсан байдаг байна.
Өдөрт хоёр хайрцаг тамхи татаж байсан Ардигийн хувьд хоолонд эрчимтэй донтох үзэгдэл ажиглагдаж эрчимтэй жин нэмж эхэлсэн учир тамхинаас гарах эмчилгээнээс гадна эрүүл мэндийн нэмэлт эмчилгээнд хамрагдах шаардлага гарсан аж.
Олон жилийн турш сэтгэцийн эмчид үзүүлсэний эцэст Арди одоо тамхинаас бүрэн гарч зөв хооллолт биеийн хөдөлгөөнийг тогтмол хийж өдгөө эрүүл сайхан амьдарч байгаа гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()