”Орилоон” аймшгийн кино ”Өргөө” кино театрын бүх салбарт...

  • 2018 оны 1 сарын 20

2018 оны хамгийн анхны Монголын аймшгийн кино "Орилоон" нээлтээ хийлээ. "Өргөө" кино театрын бүх салбараар үзэгчдэд хүрэх тус кино гурван бүлгээс бүтдэг. Үзэгчдэд, тэр тусмаа хүүхэд, залуучуудад сошиал ертөнцийн аюул, хор нөлөөг харуулахыг зорьж, уг уран бүтээлийг туурвиснаа найруулагч Б.Цогт-Эрдэнэ онцолж байлаа. 

Аймшигт, санаанд оромгүй үйл явдлуудаас гадна адал явдал, гурван өөр цаг үеийн амьдрал таныг энэ кинонд татагдах гол түлхүүр болох гэнэ. 

"Цэнхэр халим", "Цогцос чангаагч", "Өнчин мод" гэсэн бүлгүүдээс бүрдэх уг кино өчигдөр /01.20/ нээлтээ хийсэн даруйдаа танхим дүүрэн үзэгчтэй байлаа. 

Аймшгийн кино учраас киног бүтээхэд жүжигчний тоглох ур чадвар, тэр дундаа чирүүлэх, өвлийн хүйтэнд гадаа нимгэн хувцастай байх зэрэг олон хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл байсныг жүжигчид хэлж байсан юм. Гэвч олон залуусд, үзэгчдэд ойлгуулахыг зорисон уран бүтээлээ хүргэхийн тулд энэ зэрэг зүйлсийг тэвчин, ард нь гарчээ.

"Өргөө-IMAX" салбарт болсон албан ёсны нээлтийн үеэр тус киноны уран бүтээлч Э.Пүрэвжаргал,н.Батзориг нар БСШУСЯ-ны "Жуух бичиг"-ээр шагнагдсан юм. Мөн нийслэлийн соёл урлагийн газрын "Хүндэт өргөмжлөл"-өөр н.Цэндлодой, н.Батгэрэл нарыг шагналаа.

Киноны дууг Big Gee дуулсан бөгөөд кино нээлтийн үеэр тэрээр "Аймшгийн киноноос айдаг. Орилооныг үзээд айсан " гэдгээ хэлээд амжсан юм.

Ингээд "Орилоон" аймшгийн уран сайхны кино "Өргөө" кино театрын бүх салбараар үзэгчдийг "орилуулахаар, айлгахаар" гарч эхэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()