Хөгжилтэй, адал явдалт ”СОСО”-г зориорой

  • 2017 оны 12 сарын 1

Энэ амралтын өдрүүдэд гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ юу хийхээр төлөвлөж байна даа. Дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг цаг алдалгүй, дэлхийн нээлттэй зэрэгцэн хүргэдэг "Өргөө" кино театрт шинэхэн кино нээлтээ хийжээ. "COCO" гэх тус хүүхэлдэйн анимейшн нь энэ сарын 24-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд дэлхийн нийтэд болон Манай улсын "Өргөө" кино театрын бүх салбаруудад үзэгч олон, суудал дүүрэн байгаа гэнэ шүү.

Хөгжимд нэн сонирхолтой Мигель хүүгийн хүсэл мөрөөдлийг гэр бүлийнхэн нь төдийлөн дэмждэггүй аж. Харин тэр гэнэтийн азтай, сонирхолтой адал явдалд гарна. Түүний очсон газар бол "Үхэгсдийн ертөнц" гэхдээ энэ бол огтхон ч аймшигтай биш. Хөгжилтэй, сонирхолтой, Мигельд олон зүйлийг ойлгуулсан газар байх болно. Ингээд түүний адал явдалт аялалыг гэр бүлийнхэнтэйгээ үзэн сонирхоорой. "Өргөө" кино театрын 1, 2 ,3 /IMAX/, 4 /Эрдэнэт хот/ салбаруудын дэлгэцнээ гарч байна. Өргөөд гайхамшиг үргэлжилсээр...

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()