Төрсөн өдрөөрөө олон ахмадуудыг баярлуулжээ

  • 2017 оны 10 сарын 25

Сүүлийн үед залуучууд, олны танил эрхмүүд төрсөн өдрийн баяраа найз нөхөдтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэхээс илүүтэйгээр сайн үйлсийн аян өрнүүлж, эмзэг бүлгийн болон өрх толгойлсон эхийн гэр бүлд туслах, хэрэгтэй зүйлсийг өгөх зэргээр тэмдэглэдэг болоод байна. Саяхан л гэхэд "Дэлхийн мисс 2016"-ийн шилдэг оролцогч А.Баярцэцэг төрсөн өдрөөрөө энэ төрлийн үйл ажиллагаа өрнүүлж, нэгдэх хүмүүс хайж байгаагаа сошиал хуудсаараа зарласан.

Тэгвэл А.Төгсбаяр гэх залуу найз нөхөдтэйгээ хамтран төрсөн өдрөөрөө ахмадуудын хэрэглээний зүйлсийг авч өгдөг байна. Тэрээр дөрөв дэх жилдээ төрсөн өдрөөрөө өөрөө баярлах биш, бусдыг баярлуулж өнгөрүүлж байгаа юм байна. Энэ талаараа сошиал хуудсандаа:

"Өнөөдөр миний төрсөн өдөр гэхдээ тэмдэглэдэггүй. Тэр өдрөө энэ газар хүрээд ирдэг. Найз нөхөдтэйгээ тансаг газар иднэ, ууна гэж тооцоод тэр мөнгөөрөө ахмадуудын хэрэглэж болох эм тариа, хоол хүнс, өвлийн хэрэглээний нүүрсийг нь аваад өгчихдөг. 
Мөнгө дуусаж, өнгө гандаж сүүдэртэйгээ үлдэхэд үнэн сэтгэлээсээ хажууд чинь үлдэх хүмүүс бол ээж, аав чинь юм шүү. 
Арга хэмжээг маань дэмжиж оролцсон бүх хүмүүст баярлалаа. #4дахьЖилдээ" гэжээ. Түүний энэ үйлдлийг маш олон хүн сайшааж, цаашид үргэлжлүүлэх мөн хамтрах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()